What would you like to search for?

НҮҮДЭЛЛЭДЭГ ЗҮЙЛ
© WWF Mongolia

Хамгааллын үнэт зүйл: “Говийн гайхамшигт 6” болох хавтгай, мазаалай, тахь, хулан, монгол бөхөн, хар сүүлт.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар хавтгай, хулан, мазаалай, тахь, хар сүүлтий, бөхөн зэрэг говийн ховор амьтдын хамгааалалд олон нийт болон талуудыг татан оролцуулах зорилгоор GG-6 буюу “Говийн гайхамшигт 6” санаачилгыг 2016 онд эхлүүлсэн юм. Эдгээр амьтдаар төлөөлүүлж говийн экосистемийг хамгаалах юм. Үүнд:

• Хавтгай тэмээ (Camelus bactrianus ferus – IUCN- ий үнэлгээгээр: Устах аюултай

• Мазаалай (Ursus arctos pruinosus – IUCN-ий үнэлгээгээр: Амьтны тоо тогтвортой

• Тахь (Equus ferus przewalskii – IUCN-ий үнэлгээгээр: Устах аюултай

• Хулан (Equus hemionus – IUCN-ий үнэлгээгээр: Устах эрсдэлтэй

• Монгол бөхөн (Saiga borealis mongolica – IUCN- ий үнэлгээгээр: Устах аюултай

• Хар сүүлт зээр (Gazella subgutturosa – IUCN-ий үнэлгээгээр: Эмзэг

Монгол Улсад эдгээр бүх зүйл нь нэн ховор, ховор ангилалд багтаж, Амьтны тухай хуулиар аар хамгаалагддаг. Мөн Монголын хөхтөн амьтдын Улаан дансанд бүртгэгдсэн байдаг.

© WWF Mongolia